Эдельвайс зочид буудалд тавтай морил
Эрхэм хүндэт зочид та нартайгаа мэндчилж байгаадаа их баяртай байна. Манай зочид буудал нь зочиддоо дотно уур амьсгалыг бүрдүүлж чаддагаараа онцлог билээ. Элэгсэг дотно харьцаатай ажилчид таныг болон таны зочдыг хүлээн авч чин сэтгэлээсээ үйлчлэх болно.
Манай буудал Солонгос, Чех, Болгар, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамдын дэргэд буюу Улаанбаатар хотын намуухан дүүрэгт байрладаг.
Та манай зочид буудалд ирснээр хөнгөн шуурхай найрсаг үйлчилгээг мэдрэхээс гадна ямар учраас олонх зочид маань ахин манай зочид буудалд ирэхийг хүсдэгийг ойлгох болно.
Гүйцэтгэх захирал Б. Дэлгэрсүрэн
 |
Зоог
Манай тогооч нарын уриа бол "Хоол хийнэ гэдэг бол урлаг, хоолыг зооглоно гэдэг бол нэгэн жаргал мөн". Тийм ч учраас танд бид хоолны амт чанарыг бүрэн хэмжээнд мэдрүүлэх болно. Дэлгэрэнгүй... |
|
| |
Өрөө
Манай өрөөнүүд орчин үеийн шийдэл бүхий тавилгатай бөгөөд өрөө бүр тагттайгаараа онцлог болно. Дэлгэрэнгүй... |
 |
|